ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Ерөнхий заалт

  • www.penguin.mn вэбсайт нь ном, хэвлэмэл бүтээгдэхүүний худалдаа, номын клуб, үлгэрийн цаг булангийн мэдээлэл өгөх үйлчилгээний албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон тэдгээртэй холбоотой үүсэх бусад харилцааг зохицуулахад оршино.
  • Энэхүү нөхцөл нь хэрэглэгч вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхээс өмнө сайтар уншиж танилцан, хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

Вэбсайт түүний үйл ажиллагаа

Ерөнхий

  • www.penguin.mn вэбсайт нь тогтмол үйл ажиллагаатай байж, байнга шинэчлэгдэн, ном, хэвлэмэл бүтээгдэхүүнийг интернэтээр дамжуулан худалдаална.
  • www.penguin.mn вэбсайт нь өдөр бүр 24 цагаар ажиллагаатай байх бөгөөд тус хугацаанд бараа хүргэлтээс бусад бүх үйлчилгээ автоматаар хийгдэнэ.
  • Вэбсайт дээрх ном, хэвлэмэл бүтээгдэхүүний шинэчлэл, хөтлөлт, үйлчилгээний аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг вэбсайт  бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч төлбөрөө зөвхөн www.penguin.mn вэбсайтаар санал болгосон банкны карт болон дансаар шилжүүлэн захиалга, худалдан авалт хийх боломжтой байна.

Ном, хэвлэмэл бүтээгдэхүүн, борлуулах үнэ

  • www.penguin.mn вэбсайтанд тавигдсан номууд нь Англи, Европын Улс орноос зөвхөн албан ёсны эрхтэйгээр ирж, худалдаалагдаж байгаа болно.
  • www.penguin.mn вэбсайтад байрласан үнэ нь тухайн хэвлэлийн газруудын каталоги дээрх үнэтэй ижил үнэтэй байна.
  • Каталоги дээрх үнэ нь Монгол төгрөгтэй харьцах ханшаас хамааран өөрчлөгдөж болно.

Вэбсайтын гишүүн ба хэрэглэгч

  • Вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байна.
  • Хэрэглэгч вэбсайтын гишүүнээр бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг, нууц үгийг оруулна.  
  • Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Хэрэглэгч өөрийн мэдээллийг бүрэн, үнэн зөв бөглөөгүй тохиолдолд захиалга цуцлагдах, саатах, бонус оноо зөрөх тохиолдол үүснэ.
  • Нэг и-мэйл хаягаар зөвхөн нэг хэрэглэгч бүртгүүлнэ. Бүртгэлтэй и-мэйл хаягаар дахин гишүүнчлэл авах боломжгүй.
  • Вэбсайтын гишүүн болсон хэрэглэгч хувийн мэдээллийн хэсэгтэй байх ба үүнд гишүүний хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх, бонус онооны нийлбэр, түүний дуусах хугацаа, хүргэлтийн хаяг зэрэг багтана.
  • Гишүүний худалдан авалтын тоо, үнийн дүнд хязгаарлалт байхгүй болно.
  • Гишүүн худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ үйлчилгээний нөхцөлийн дагуу өгсөн хаягаар хүргүүлэх эрхтэй
  • Гишүүн оруулсан өөрийн мэдээллээ засах, өөрчлөх, шинэчлэх боломжтой
  • Гишүүн вэбсайтын талаарх санал гомдол, хүсэлтээ хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ

  • www.penguin.mn вэбсайт нь интернэтээр дамжуулан дараах бүтээгдэхүүнийг худалдаална
    • Төрөл бүрийн ном, сурах бичиг, хэвлэмэл бүтээгдэхүүн
    • Бүтээлч сэтгэлгээний тоглоом, гар урлалын зүйлс
  • www.penguin.mn вэбсайт нь бэлэг хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх, номын клуб, “Үлгэрийн цаг” цуврал буланг ажиллуулна.

Захиалга баталгаажих ба цуцлагдах

  • Хэрэглэгч нь өөрийн сагсанд барааг хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
  • Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
  • Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд Penguin booktore ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  • Хэрэглэгч нь бүх өдрийн 10-19 цагийн хооронд утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

Төлбөр төлөлт, баталгаажуулалт

  • www.penguin.mn вэбсайтаар худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ тухайн хэвлэлийн газруудын олон улсын албан ёсны каталогийн үнэ, Penguin bookstore номын дэлгүүрт худалдаалж байгаа үнэтэй ижил үнэтэй байна.
  • Захиалсан барааг хүргэлт хийж очих үед хүргэлтийн төлбөрийг төлнө.
  • Хэрэглэгч төлбөрөө онлайнаар өгөгдсөн сонголтын дагуу төлөх боломжтой.
  • Хэрэглэгч төлбөрөө бэлнээр хийх тохиолдолд хүргэлтийн ажилтанд төлбөрөө тушаан, төлбөрийн баримт үйлдэн бараагаа хүлээн авна.
  • Онлайн захиалга, төлбөрийн мэдээлэл програмд ирсэн даруйд захиалга баталгаажна.

Хэрэглэгчийн бонус оноо ба ашиглалт

  • Та www.penguin.mn -ээс худалдан авалтын 1000 төгрөг тутамд 1 бонус оноо хуримтлагдана. Үүнийг дараагийн худалдан авалтандаа ашиглах боломжтой.
  • Бонус оноог ашиглаагүй 12 сар болсон тохиолдолд автоматаар системээс устах болно.

Хүргэлтийн үйлчилгээ

  • Хүргэлтийн үйлчилгээ нь Улаанбаатар хотод хүргэлтийн ажилтнаар дамжин, хөдөө орон нутагт тухайн орон нутгийн автобус, унаагаар дамжин хүргэгдэнэ.
  • Хүргэлтийн үйлчилгээ нь зөвхөн Лхагва, Бямба гарагуудад хийгдэнэ.
  • Хэрэглэгч хүргэлтийн хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгөх, эргэж холбогдох нөхцөлийг бүрдүүлж утсаа асаалттай байлгах үүрэгтэй.
  • Хүргэлтийн ажилтан хүргэлт хийгдэхээс хамгийн багадаа 2 цагийн өмнө хэрэглэгчид хүргэлт хийгдэх талаар мэдэгдэнэ.
  • Хэрэв үйлчлүүлэгч хүргэлтийн ажилтан очих үед тухайн өгсөн хаяг дээр байхгүй байгаа тохиолдолд, барааг дахин хүргэлтэнд гаргах боломжгүй ба дэлгүүр дээрээс ирж номоо хүргэлтийн хөлсийг төлж авна. 
  • Хэрэглэгч хүргэлтийн үйлчилгээгээр авсан аливаа бүртээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгаж авах үүрэгтэй ба шалгаж аваагүйгээс үүсэх аливаа асуудлыг дэлгүүр хариуцахгүй.
  • Хүргэлтийн үйлчилгээний төлбөр хот дотор 3500 төгрөг, хөдөө орон нутагт овор хэмжээнээс хамааран харилцан адилгүй байна.

Буцаалт

  • Худалдан авсан барааг солих болон буцаах боломжгүй.  

Бусад

  • Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, худалдан авалт, бонус оноо, төлбөрийн талаар асууж тодруулах зүйл эсвэл санал хүсэлт байвал Penguin bookstore Mongolia facebook page болон 80808210 утсаар холбогдон лавлаж болно.
  • www.penguin.mn вэб дэлгүүр нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба хэрэв насанд хүрээгүй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр худалдан авалт, төлбөр тооцоо хийсэн тохиолдолд үүсэн гарах үр дагаврыг вэб дэлгүүр хариуцахгүй болно.
  • Хэрэглэгч, байгууллага хоёрын хооронд маргаантай асуудал гарсан тохиолдолд вэбсайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан шийдвэрлэнэ.